Шууд Chart

482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлжээ

2014-02-14 11:21:56

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман  хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 919.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 14868 иргэнд 848.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлжээ  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй