
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнээс санаачлан, сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн энэ удаагийн барилдаан тавдугаар сарын 10-нд “Мөнхийн Үсэг” группийн “Мөнх спорт” төвд болно.
Энэхүү барилдаанд дээрх дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхчүүд зодоглох юм.
2018-2019 оны улиралд тус дэвжээний бөхчүүдийн долоон барилдааныг зохион байгуулсан бөгөөд улсын начин Л.Батзориг гурав, аймгийн арслан Б.Цэдэнсодном хоёр, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар тус бүр нэг удаа түрүүлжээ.
Энэ сарын ээлжит барилдааныг Баруунбаян-Улаан сумын нэрэмжит болгон зохион байгуулах аж.
“Их Монголын хүчтэн” дэвжээний ээлжит барилдаан болно | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.