Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдсонтой холбоотойгоор Газрын даргын 2019 оны 5 дугаар сар 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томиллоо.
Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тасгийн дарга, Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Х.Буянтүмэнг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томиллоо | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.