
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шүуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий болон 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 10, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.