АТГ өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв. Хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой 23.9 сая төгрөгийг завшсан, суралцагчаас авсан сургалтын төлбөрийг хувьдаа завшсан, байгууллагад автомашин авахдаа 15 сая төгрөгийн илүү үнээр авсан, ангийн найзынхаа компанийг тендерт шалгаруулж хувь хүртсэн зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг шалгаж эхэллээ.
Мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бүртгэлийн системд автотээврийн хэрэгслийг бүртгэлүй мөртлөө бүртгэсэн албан тушаалтан Б-д холбогдох гэх мэт хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.
Мөнгө завшсан хэргүүдийг шалгаж эхэллээ | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.