Шууд Chart

Экс ерөнхий сайдын батлан даалтын хугацаа дуусав

2019-05-09 11:43:53

Өнгөрөгч 3 дугаар сард хурц айдас, сэтгэл гутралын шалтгаанаар эмчилгээ хийлгэхээр 6 долоо хоног батлан даалтаар суллагдаад байсан Пакистанийн экс ерөнхий сайд Наваз Шарифийн батлан даалтын хугацаа энэ сарын 7-ны өдөр дуусжээ.

Харин түүнийg үргэлжлүүлэн Их Британид эмчилгээ хийлгэх хүсэлтийг шүүх энэ удаад хүлээж аваагүй байна.

Өдгөө 69 настай Наваз Шариф өмнө нь гурван удаа ерөнхий сайдын албан тушаалыг хашч байсан ба 2018 оны 12 дугаар сарын 24-нд шүүхээс түүнд Панама дахь оффшор дансны нууц мэдээлэл ил болсонтой холбоотойгоор авлигын гурван ч хэрэгт буруутган 7 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Түүний хүсэлтийн дагуу дээр дурдсан биеэр эдлэх ялыг Адияала хорих ангиас Кот Лахпат дахь хорих ангид шилжүүлээд байгаа билээ.


Экс ерөнхий сайдын батлан даалтын хугацаа дуусав  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй