Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлж албаны үйл ажиллагааг иргэд сурталчлах, санал хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа болон тодорхой төрлийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдийн үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий гарын авлага, зурагт хуудсуудыг тарааж, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгслүүдийг сурталчилсан юм.
Мөрдөн байцаах албанаас "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.