Шууд Chart

“Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам батлагдлаа

2014-02-14 15:41:37

“Буянт-Ухаа” хорооллын  нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч,  40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах талаар яригдаж байсан. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталлаа.
 
Гэвч уг журамд Төрийн орон сууцны корпорацийн зүгээс зарим хэсэгт нь нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрт хүрсэн юм.
 
Төрийн албан хаагчид  
 
Төрийн албан хаагчдын тухайд, ТОСК-ийн Бодлого зохицуулах хорооноос квотын дагуу хуваарилалтыг хийхээр болжээ.
 
Уг квотын дагуу төрийн байгууллага нь тухай байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг ТОСК-д ирүүлэх юм байна. 
 
Зорилтот бүлэг                                     
 
Зорилтот бүлгийн иргэдээс 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилахаар /уг хороолын 40 хувь зорилтот бүлэгт хамаарч байгаа, эдгээрийг шинэ журамд задлан хуваасан байна/ болов.
 
Уг бүлгийн иргэд ТОСК-оос  хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхгийн дагуу байр худалдан авах сонирхолтой иргэд ТОСК-ийн цахим хуудсаар дамжуулан байр захиалах маягт бөглөж, цахим пин дугаар авна.
 
Хэрэв зорилтот бүлгийн 40 хувиас хэтэрсэн өргөдөл ирвэл иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулахаар журамд тусгажээ. 
 
Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртэлх насны гэр бүл байх шаардлагатай бол  ахмад настан гэсэн ангилалд 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд багтах юм.
 
Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ангилалд төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан иргэдийг хамруулах аж.
 
Ерөнхий шаардлага
 
Орон сууц худалдан авах иргэд Монгол Улсын иргэн байх, анх удаа орон сууц худалдан авч байгаа, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсвэл мөн хугацаанд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн шаардлагатай аж.
 
Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаан болон найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаагүй, урьдчилгаа 30 хувийг төлсөн, 15 жил худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байх шаардлагуудыг тавьж байна.
 
Түүнчлэн уг зээлд хамрагдах иргэд банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх шаардлагатай бөгөөд байрны нэг метр квадратын үнийг 1 сая 280 мянга байхаар тооцоолсон байна.
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам батлагдлаа  
Үзсэн: 9501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2015-01-30 12:07
utas n yu ym be bas yaj zahialga ogoh ve
Uyanga Boldbaatar [112.72.13.xxx] 2014-04-22 20:49
хувиараа үйл ажиллагаа явуулдаг залуу гэр бүлүүд орох боломжтой юу?
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-03-12 15:02
хбөхй
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-03-05 22:07
төрийн албан хаагч нь заавал 2-оос доошгүй жил ажилласан байх ёстой юм уу. ТОСК-ийн цахим хаягыг яаж мэдэх вэ. ямар хаяг байгааг тодорхой зарлаж болохгүй юу. өргөдөлөө хаана өгөх вэ.
124.158.74.xxx [124.158.74.xxx] 2014-03-05 11:13
Ямар цахим хуудас байгаан бэ хэзээнээс эхлэх вэ
202.179.23.xxx [202.179.23.xxx] 2014-02-28 10:15
квотонд яаж хамрагдах вэ?
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-02-27 10:05
Ахынхаа байрны ордерийг барьцаалаад урьдчилгаа 20% хийж болохгүй юу?Мэдмээр байна.
180.235.168.xxx [180.235.168.xxx] 2014-02-20 12:43
huwiin kompanid ajillaj bga hun ene tusuld orohgui gesen ug yumuu.er ni huwiin kompanid ajilladag humuusiin huwid yamar arga hemjee awah yum be.
180.235.168.xxx [180.235.168.xxx] 2014-02-20 12:38
huwiin kompanid ajilladag hun ene oron suutsand zeel awch orj bolohgui gesen uguu.er ni huwiin kompanid ajilladag humuusiin huwid yamar arga hemjee awah yum be
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-16 17:40
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй