Шууд Chart

Татварын алданги тооцох хэмжээг тогтоолоо

2014-02-14 15:57:02

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар татварын алданги тооцох хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэн, баталлаа.

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоолоо. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд татварт алданги тооцох хэмжээг Засгийн газар жил бүр тогтоож байхаар хуульчилсан тул 2014 онд мөрдөх татварын алдангийн хэмжээг ийнхүү шинэчилсэн байна.

Алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны 2013 оны cap бүрийн статистикийн бюллетеньд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Татварын алданги тооцох хэмжээг тогтоолоо  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй