Шууд Chart

Б.Нямжавын хээр соёолон түрүү магнайд тодорлоо

2019-05-13 09:15:52

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт өчигдөр болж өндөрлөлөө.

Соёолон насны уралдаанд 117 соёолон бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр долоо, шүдлэгээгээр хоёр, өөрсдийн саналаар есөн морь үлдэж, нийт 99  хүлэг гарааны зурхай руу 14 км-ийн зайнаас уралдсан юм. Айргийн тавд дараах уяачдын хурдан хүлэг хурдалсан юм.

  1. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд
  2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун аман хүзүүнд
  3. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын халтар айргийн гуравт
  4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт
  5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.

Дашрамд дуулгахад, барианд айргийн дөрөвт орж ирсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан соёолон нь айргийн дөрөвт орсон. Улмаар айргийн тавд хурдалсан морьдыг дахин  хэмжиж шүдлэхэд хязаалан настай байсан тул хасагдаж, тав болон зургаад хурдалсан морьд нэг байр урагшилж, айргийн таван морь тодорсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Нямжавын хээр соёолон түрүү магнайд тодорлоо  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй