Шууд Chart

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-05-14 12:59:49

Цагдаагийн Ерөнхий Газрын Хар Тамхитай Тэмцэх Газар Монгол Улсын Их Сургуультай “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, уг гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор өнөөдөр /2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр/ хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулав.

Монгол Улсын Их сургуулиас Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, доктор Д.Бадамдаш, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Хууль зүйн сургуулийн, хувийн эрх зүйн тэнхмийн багш Л.Банзрагч, Оюутан, төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн болон мэргэжилтнүүд оролцлоо.

Харин Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газраас тус газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г. Давааням, Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрхэсбаатар нар оролцсон юм.


Хамтран ажиллах санамж бичиг байгуулав  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй