Шууд Chart

Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна

2014-02-17 09:31:32

Үндэсний статистикийн хорооноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах ажлыг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

 
Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах  ажлууд хийгдэх аж.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна   
Үзсэн: 2256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2014-02-17 11:24
Дахиад л бас нэг маягт шинэчилж иргэн бүрээс1000-аас дээш төгрөг хурааж бизнес хийхнээ дээ Энэ бичиг баримтыг дахин дахин өөрчилж улсын төсөвийн хөрөнгийг үрдэгээ, ард иргэдээ шулдгаа зогсоох хэрэгтэй.Одоо машины дугаар сольж бизнис хийнэ гэж яриад л байгаа. Ингэж луйвар хийхээ болих хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй