Шууд Chart

Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь эрс ихэсчээ

2013-07-08 17:14:00

Манай улсад өсвөр насны охидын төрөлт 2005 оноос хойш эрс  нэмэгджээ. Тодруулбал 1000 төрөлт тутмын 21 нь 15-19 насны охид байна. Салбарын мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар манай улс шиг хөгжиж буй оронд дээрх үзүүлэлт нь хүн амын өсөлтөнд чухал нөлөө үзүүлэх ч сөрөг үр дагаварууд ихээр дагуулдаг байна.

 
Дэлхий дахинаа жил бүрийн 7-р сарын 11-нд дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэ жил манай улс эл өдрийг өсвөр насны охидын төрөлтөөс үүдэлтэй эндэгдлийг багасгах зорилготойгоор “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Мөн энэ өдрийн хүрээнд хүсээгүй жирэмслэлтээс үүдэлтэй хор уршиг болон гэр бүлээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг сургалтууд зохион байгуулагдах аж.
                                                                                                                                                                Хурд агентлаг
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь эрс ихэсчээ  
Үзсэн: 1623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй