“Бид чадна” эрүүл мэндийн нэгдэл ТББ, Монголын үндэсний худалдааа аж үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдөр "Бид чадна" ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өнөөдөр 11:00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болох өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах компани аж ахуй нэгжүүдийг оролцуулах юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж болох ажлын байранд зуучлах, ажил олгогчтой холбож өгөхийн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль эрх зүйн болон ажлын байрны орчны талаар заавар зөвлөгөө өгөх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилна | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.