Шууд Chart

"Монгол мөхөшгүй" тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

2014-02-17 10:11:40

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулж яваа есөн хамтлагийн нэгдсэн “Монгол мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна.
  
Уг тоглолт гурав дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг, ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг гурав дахь жилдээ урьж ажиллуулав. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна.  Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урьжээ. 
 
 “Монгол мөхөшгүй” тоглолтын уран бүтээлчид өнөөдөр 11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийх гэж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

"Монгол мөхөшгүй" тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй