Шууд Chart

“Буур” Н.Жамъян аваргын нэрэмжит Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно

2019-05-15 16:27:13

“Буур” хэмээн олноо алдаршсан, Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Н.Жамъян агсны 120 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Уг барилдааныг түүний хойч үе МҮБХ-той хамтран зохион байгуулах бөгөөд түрүү бөх таван сая төгрөг гардах юм байна. Мөн Монгол Улсын аварга цолтой бүх бөхөд хүндэтгэл үзүүлэх аж.

Нацагийн Жамъян нь 1899 онд Архангай аймгийн Цахир сум (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу)-нд төржээ.

Амжилт

1925 онд 9 давж үзүүрлэн улсын арслан цол хүртэв

1926 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болов

1927 онд мөн 10 давж түрүүлэхэд даян аварга цол хүртээжээ

1928 онд 7 давсан

1934 онд 7 давсан

1937 онд 6 давсан

1939 онд 5 давсан

1940 онд 7 давсан

1941 онд 7 давсан

1942 онд 7 давсан

1946 онд 5 давж шөвгөрчээ

Тэрээр 20 орчим настайдаа тэмээгээр Алшаа руу жин тээж байх үед нь гүүрний мод цөмөрч, жингийн сүүлд явсан бууран тайлаг доош унах шахжээ. Тэгэхэд нь Н.Жамъян агсан уг буурны бөгсөн талаас өргөн гаргаснаас хойш түүнийг "Буур" хэмээн нэрийддэг болсон түүхтэй. Түүний зээ хүү өдгөө “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж буй, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр бол Г.Өсөхбаярын дүү Г.Батбаяр нь улсын харцага цолтой билээ. Харин Г.Батбаярын хүү мэргэжлийн сүмогоор хүч үзэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Буур” Н.Жамъян аваргын нэрэмжит Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно  
Үзсэн: 4894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй