Шууд Chart

“Монгол мөхөшгүй” тоглолт Ерөнхийлөгчийн ивээл дор болно

2014-02-17 12:36:43

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулж яваа есөн хамтлагийн нэгдсэн “Монгол мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна. Тоглолт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлан найруулснаар тавигдах юм.  Тоглолтод "Алтан ураг", "Арга билэг", "Домог", "Жонон", "Хөсөгтөн", "Тэнгэр аялгуу", "Алтайн оргил", "Их Монгол", "Эгшиглэн" хамтлаг  оролцоно.  

Уг тоглолт гурав дахь жилдээ тайзнаа тавигдах гэж байна. Энэ удаагийн тоглолтод нийт 250 уран бүтээлч оролцоно. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг, ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг гурав дахь жилдээ урьж ажиллуулж байна. Мөн энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна. Дууны найруулагчаараа Япон улсын иргэн Ишивата Юүскэг урьжээ. 
 
Тасалбарын үнэ суудал харгалзахгүй 50,000 төгрөг. Тасалбарыг www.easyticket.mn онлайн худалдаагаар, МҮЭСТО-ны кассаар мөн 1199, 1617 утасны лавлах үнэгүй хүргэж өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 89065652, 99005652 дугаарт залган тоглолтын менежерүүдтэй холбогдож болох юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Монгол мөхөшгүй” тоглолт Ерөнхийлөгчийн ивээл дор болно  
Үзсэн: 1721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-19 07:57
Тасалбарын үнэ арай л өндөр байна, үүнийг нь дэмжихгүй

Бидэнтэй нэгдээрэй