"COAL MONGOLIA-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ сарын 20, 21-ний өдөр “SS Convention Center”-д болох гэж байна.
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Уул уурхайн яам, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn, хамтран зохион байгуулагчаар Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” оролцож байна. Энэ удаагийн чуулганд 30 илтгэгч илтгэлээ тавих бөгөөд зургаан модератор, 13 панелистууд оролцох юм.
Чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Чуулга уулзалтыг салбартаа нэр хүнд бүхий 55 гаруй байгууллага ивээн тэтгэж, дэмжин оролцож байна. Платинум ивээн тэтгэгчээр нүүрсний салбарт тэргүүлэгч үндэсний компани болох “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Монголын Уул Уурхайн корпораци”, “Виртген”-ий албан ёсны дистербютер “Хера Экуйпмент”, даймонд ивээн тэтгэгчээр “Гложекс” ХХК, алтан ивээн тэтгэгчээр “ХасБанк”, “Таван Толгой” ХК, “Шарын гол” ХК, “Могул Пауэр” ХХК, КПМ, “Хишиг Арвин Индастриал” ХХК нар ажиллах юм. Харин чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “Хаан” банк, “Трансвэст Монгол”, “Мон Лаа”, “BRB”, “Маптeк”, “Эй Вая Лазаро”, албан ёсны техникийн ивээн тэтгэгчээр “Мобинет” зэрэг компани оролцож байгаа ажээ.
"COAL MONGOLIA-2014” дөрөв дэх удаагаа чуулна | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.