Шууд Chart

Хэмжилтийн шинэ системд дэлхий даяараа шилжинэ

2019-05-17 14:23:29

Килограммын үндсэн жишиг болох цагаан алт, иридийн цилиндр нь Олон улсын нэгжийн СИ системд физик тогтмол хэрэгжтэл шинжлэх ухааны үүргээ гүйцэтгэнэ гэж Олон улсын жин, хэмжил зүйн хорооны төлөөлөгч Энди Хенсон мэдэгдсэн байна.

“Олон улсын килограммын үндсэн жишиг болох цилиндр нь 5 дугаар сарын 20-ноос эхлэн эталоны үүрэг гүйцэтгэхээ болино. Гэхдээ ойрын ирээдүйд, шинэ шийдвэрт шилжих хүртэлх 2-4 жилийн хугацаанд техникийн үүргээ гүйцэтгэнэ” гэж тэрээр мэдэгджээ. Эталоныг Олон улсын жин, хэмжил зүйн товчоонд хэвээр хадгалах юм байна.

“Цилиндр эталоныг хадгалснаар удаан хугацааны турш түүний жингийн тогтвортой байдлыг судлах боломжтой болно” гэж Хенсон хэлсэн байна. Массын нэгж болох килограммын хэмжээг өнөөг хүртэл цагаан алт, иридийн цилиндрээр тогтоож ирсэн юм. Энэ эталон нь Францад байрлалтай Олон улсын жин, хэмжилзүйн товчоонд хадгалдаг, цорын ганц байдаг. Өөр улс орнуудад энэ эталоны хуулбар байдаг ч килограммын хэмжээ зөв эсэхийг шалгах үедээ л ашигладаг байна. Гэвч цаг хугацаан өнгөрөхийн хэрээр жинхэнэ эталон болон хуулбаруудынх нь жинд өөрчлөлт орж, “килограмм” гэдгийг юугаар хэмжих нь ойлгомжгүй болжээ.

Тиймээс өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард Парист болсон Жин, хэмжилзүйн 26-р Ерөнхий бага хурлаар хэмжилтийн шинэ системд дэлхий даяараа шилжих шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу килограмм, ампер, кельвин, моль зэргийн эталоныг физик тогтмол болгохоор тогтжээ. Тухайлбал, килограммын эталоныг Планкийн тогтмолтой холбохоор болсон байна.


Хэмжилтийн шинэ системд дэлхий даяараа шилжинэ  
Үзсэн: 1348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй