Шууд Chart

Дээдэс ханцуй шамлав

2014-02-17 14:12:05

Өнгөрсөн баасан гарагт Их Британийн хунтайж Уильям, Харри нар Лондон хотын баруун хэсэгт орших Датче сууринд өглөөний 06:00 цагт хүрэлцэн очиж, үерийн хамгаалалт босгоход гар бие оролцжээ. Сүүлийн өдрүүдэд Темза голын ус эргээсээ хальсны дараа Беркшир болон Сарри мужид орших хэд хэдэн сууринд үер болоод байгаа юм. Мөн тус голын ойролцоо орших 6.000 гаруй байшин барилга усанд автжээ. BBC-ийн мэдээлснээр Английн зүүн өмнөд хэсэгт орших Сомерсет мужийн зарим нам доор орших газрууд өнгөрсөн 12 дугаар сараас хойш үер татраагүй байна. Өнгөрсөн лхагва гарагт Уэльсийн баруун хэсэгт болон Английн баруун хойд хэсэг, мөн Ирландын зарим нутагт хүчтэй шуурга шуурсны уршгаар 450.000 орчим байшин барилгын эрчим хүч тасалджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дээдэс ханцуй шамлав  
Үзсэн: 2284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй