ОХУ-ын иргэд гадаад руу аялах нь нэмэгдэж байгаа энэ үед тэднийг татах гэсэн зочид буудлууд болон аяллын компаниуд ядрахыг умартан ажиллаж байна. Статистик тоо баримтаас үзвэл 2012 онд Оросын жуулчид гадаад орнуудад нийт 43 тэрбум ам.доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, Оросууд хамгийн өндөр хэрэглээтэй аялагчдын жагсаалтад тавдугаарт бичигдэх болсон байна. Харин 2013 онд бараг 40 сая орос хүн гадаадад аялсан нь 2006 оныхоос даруй тав дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа аж. Орос жуулчдын тоо хурдацтай өсч байгааг Hotels.com сайтын дэд Ерөнхийлөгч Мэтт Уолс хэлж байна. Тус сайтад бичсэнээр орос жуулчдын хувьд зочид буудлаар үйлчлүүлэхдээ төлөх төлбөр нь дундаж түвшнээс 20-30 хувь өндөр байх хандлага ажиглагдаж байгаа ажээ. Оросууд мөн их бэлэн мөнгөтэй явдаг, согтууруулах ундаанд багагүй мөнгө зарцуулдаг гэж Мэтт Уолс онцлосон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Зочид буудлаар үйлчлүүлэгсдийн хамгийн үрэлгэн нь Оросууд уу? | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.