Шууд Chart

Хилийн чинадад байгаа иргэдээ авч ирлээ

2014-02-17 16:51:59

Бүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтад байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд энэ сарын 12-ны өдөр эх оронд нь авчрав. 

Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж гурван сар гаруй визний хугацаа хэтрүүлснээр хууль бусаар оршин суусан  нэг өдөр тутамд 500 юанийн торгууль хүлээсэн иргэн Э-ийн ар гэрийнхний гаргасан өргөдлийн дагуу ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Манай иргэд хилийн чинадад зорчиход тухайн орны визийн журмыг чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хилийн чинадад байгаа иргэдээ авч ирлээ  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй