Шууд Chart

Автомашинт эргүүлүүд гудамж замд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

2019-05-21 10:40:53

Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Уг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна.

Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 1-8 дугаар хорооны нутагт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг ба өдөрт 400 мянгаас 500 мянган хүн дамжин өнгөрдөг байна.

Иймд Энхтайвны өргөн чөлөөний Сүхбаатарын талбайн автобусны буудал, МУБИС-ын автобусны буудал, нүхэн гарц, 1 дүгээр эмнэлэг, Төв номын сан, МУИС-ийн автобусны буудал, ШУТИС, Хөгжим бүжгийн коллеж орчим, 100-н айлын автобусны буудал, Цэрэндоржийн гудамж зэрэг газарт тодорхой цагуудад автомашинт эргүүлүүд автомашины чанга яригчаар иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, эргүүл шалгалтын ажлыг явуулж байна. Иргэн та нийтийн тээврийн хэрэгсэл болон хүн олноор төвлөрсөн газруудад эд зүйл, гар утас, цүнх зэргийг алдахаас сэрэмжилнэ үү.


Автомашинт эргүүлүүд гудамж замд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй