Шууд Chart

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогчид Тайланд Улсыг зорилоо

2019-05-21 12:02:31

Ирэх зургадугаар сард 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийх гэж буй Үндэсний шигшээ багийн тоглогчид хамтарсан бэлтгэл хийхээр өчигдөр Тайланд Улсыг зорилоо.

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий эхний шатыг давж байсан удаагүй. Энэ жил манай баг Брунейн шигшээ багтай эхний шатанд оноолт таараад буй. Эхний тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо болох бол хариу тоглолт 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод зохион байгуулагдана.

Одоогоор манай шигшээ баг дэлхийн чансааны 187-д бичигдэж байгаа бол Бруней 194-т жагсаж байна.

Бруней улс нь Зүүн Өмнөд Азид оршдог учраас жилийн дөрвөн улирлын турш халуун дулаан уур амьсгалтай. Тиймээс манай хөлбөмбөгчдийн хувьд газар зүйн байрлал ойролцоо Тайландад бэлтгэл хийх нь эсрэг багийн уур амьсгалд дасан зохицоход тустай юм.

Харин Брунейн шигшээ баг мөн л дээрх зорилгоор БНХАУ-д бэлтгэлээ базааж байна. Энэ сарын эхээр цугларсан Үндэсний шигшээ баг 26 тоглогчийн бүрэлдэхүүнтэйгээр Тайландыг зориод байгаа бөгөөд зургадугаар сарын 1-нд эх орондоо ирнэ.

Гэхдээ Брунейн эсрэг хийх тоглолтын өмнө эцсийн байдлаар 23 тоглогчийн мэдүүлгээ зарлах болно.

Үндэсний шигшээ багийн хамт Тайландыг зорьсон тоглогчид:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), А.Сайханчулуун (Улаанбаатар), Б.Ариунболд (Эрчим)

Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Б.Ууганбат (Дэрэн), Б.Даваажав (Эрчим), О.Мөнх-Оргил (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), А.Дөлгөөн (Дэрэн), Г.Билгүүн (Эрчим)

Хагас хамгаалагч: А.Тэмүүжин (Атлетик 220), Б.Батмөнх (Дэрэн), С.Ганхуяг (Хангарьд), А.Нармандах (Улаанбаатар Сити), Ц.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар), Ж.Сүндорж (Улаанбаатар), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Г.Ганбаяр (Пушкаш академи), Х.Цэнд-Аюуш (Дэрэн)

Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Андууд Сити), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогчид Тайланд Улсыг зорилоо   
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй