Шууд Chart

Хорих ангиудад хүний эрхийн сургалт зохионo

2014-02-18 09:40:38

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Каритас Чех Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Тибо Шапой, тус байгууллагын хүний эрхийг дэмжих төслийн менежер Ч.Уянга нарыг хүлээн авч уулзжээ.

Тус байгууллага нь боловсрол, нийгмийн ажил болон эрүүл мэндийн салбарт үйлчилгээ үзүүлдэг БНЧУ-ын томоохон ТББ-уудын нэг бөгөөд 2007 оноос эхлэн манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд энэ онд тус байгууллагатай хамтран ШШГЕГ-ын харьяа бүх хорих ангиудад хүний эрхийн сургалт зохион байгуулах, "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх" сэдэвт гарын авлага хэвлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар боллоо.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хорих ангиудад хүний эрхийн сургалт зохионo  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй