
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө хална.
2019 оны 05 дугаар сарын 21-ний 20 цагаас 05 дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.