Шууд Chart

Цэцэгт нуур

2019-05-21 15:29:58

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд байдаг цэнгэг устай жижигхэн нуур юм. Нуурын урт,  өргөн 0.5 км орчим бөгөөд нуурын усны эзлэх талбай 2.5 км.

Нуурын ус тийм ч гүехэн биш бөгөөд эрэг орчим 1-1.5 метр. Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй. Нууранд бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Нуурын ёроолоос 0.8-1.1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд наран мандахад дэлбээлж, дотроос нь хурц тод өнгийн цагаан, ягаан цэцэг гарна.

Үүнийг харсан хүн нуурын мандал дээр том ногоон навч дэвсээд дээр нь цэцэг тавьсан мэт үнэхээр харц булаам харагдана. Бөлбөө цэцэг нь өглөө бүр дэлбээлж, орой бүр хумидаг байна.

Байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээлийг үзэхээр гадаад дотоодын жуулчид ихээр ирдэг болжээ.


Цэцэгт нуур   
Үзсэн: 5809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tugs. Tugsjargal [127.0.0.xxx] 2019-12-24 01:11
Тансаг байгаль, үзэсгэлэнт олон газартай сайхан эх орноороо бахархаад барашгүй ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 14:20
Гайхамшигт эх орон

Бидэнтэй нэгдээрэй