Шууд Chart

Рианна Оросын ижил хүйстнүүдийг өмөөрөв

2014-02-18 10:22:30

Поп од Рианна Оросын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр P6 буюу "Principle 6" гэх аяны бичигтэй малгай өмссөн зургаа твиттер хуудаснаа байрлуулсан байна. Тус аяныхан Оросын эрх баригчдын баталсан ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг эсэргүүцэж, үзэл бодлоо олон нийтэд хүргэдэг ажээ. Дуучин Рианна Твиттерт 34 сая дагагчтай бөгөөд малгайтай зургаа тавьсныхаа дараа Оросын ижил хүйстнүүдийн асуудлыг хөндсөн нийтлэлүүдийн линкийг постолсон байна. Тэгш эрхийн төлөө ажилладаг All Out груп "Хөөх, #P6-г, мөн Олимпийн үеэр тэгш эрхийг дэмжсэнд баярлалаа" гэж хариу жиргэжээ.

Оросын парламент өнгөрсөн зургадугаар сард ижил хүйстнүүдийн тухай хууль батласан нь барууныхны шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Уг нь энэ хууль ижил хүйстнүүдийн харилцааг сурталчилсан мэдээллийг өсвөр насныханд түгээхийг хориглосон заалттай ажээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев гадаадын ижил хүйстэн хосууд болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг улсын ганц бие иргэдэд Орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зурсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Рианна Оросын ижил хүйстнүүдийг өмөөрөв  
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй