Шууд Chart

Хил зөрчсөн иргэдэд ял оноожээ

2014-02-18 10:25:47

Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүхээр Тува улсын иргэн гурван хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ.

Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек БычыОолович нар 2013 оны арваннэгдүгээр сарын нэгний шөнө манай улсын хилийг зөрчин, ОХУ-ын Тува улсын талаас галт зэвсэг агсан нэвтэрсэн юм.
Хилчид тэднийг саатуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлж, гар хийцийн галт зэвсгүүдийг нь эд мөрийн баримт болгон өгчээ.
Дээрх хүний нэг Кан-Оол Серекей Аясович нь хэдэн жилийн өмнө мөн л улсын хил зөрчиж, баривчлах ялаар шийтгүүлж байсан. Тухайн үед хамт ирсэн этгээдүүд өдгөө манай улсад хорих ялаа эдэлж буй аж.
Энэ удаа дээрх хүмүүс мал хулгайлж, Тувад аваачиж худалдах гэж байсан гэдгээ хүлээсэн байна. Улсын хил хууль бусаар нэвтэрсэн, галт зэвсэг хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газраас тэдний хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм.
Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхээс КызылОол Тамир Маннай-Ооловичид 12 жил нэг сар, КанОол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт 10 жил нэг сарын хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хил зөрчсөн иргэдэд ял оноожээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй