Шууд Chart

Өмнөд Солонгосын кредит картын компаниуд шийтгүүлэв

2014-02-18 10:50:05

Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллага тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний санхүүгийн мэдээлэл алдагдсан хэрэгт холбогдсон кредит картын гурван компанид шийтгэл оноолоо. Тодруулбал, "KB Kookmin Bank", "Lotte Card" болон "NH Nonghyup Card" компаниуд тус бүр зургаан сая воны торгууль ногдуулахаар болсон байна. Мөн шинээр кредит карт гаргахыг нэр дурдсан компаниудад гурван сарын турш хоригложээ. Эргэн сануулахад, БНСУ-ын нийт иргэний бараг тал хувийнх нь кредит картын мэдээллийг хулгайлж, маркетингийн компаниудад худалдсан хэрэг гарсан билээ.

Зээлд үнэлгээ тогтоодог "Korea Credit Bureau" компанид гэрээгээр ажилладаг компьютерийн мэргэжилтэн 20 сая хүний кредит картын мэдээлэл, нэр, нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар зэргийг хуулж авсан бөгөөд түүнийг баривчилсны дараа хэр том хулгай хийсэн нь ил болсон юм. Цагдаа нар IT инженерээс гадна түүний хулгайлсан мэдээллийг худалдаж авсан гэх маркетингийн компаниудын менежерүүдийг ч мөн баривчлан саатуулжээ. Дашрамд дурдахад, Өмнөд Солонгос нь кредит картын хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг улсуудын нэг бөгөөд насанд хүрсэн иргэд нь олон төрлийн карт эзэмшиж, илүү сайн урамшуулалд хамрагдахын тулд үйлчлүүлдэг компаниудаа тогтмол сольдог байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Өмнөд Солонгосын кредит картын компаниуд шийтгүүлэв  
Үзсэн: 1514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй