
1962 оны улсын наадамд Өмнөговь аймгийн харьяат, Монгол Улсын арслан Б.Манлайжав гурвын давааны өрсөлдөгчөө тумбарайдаж нэлээд өндөр өргөөд хаяжээ. Мөөеө аварга дөрвөн уулын дунд надаас илүү бяртай хүн байдаг юмаа гээд шууд дөрвийн даваанд амалжээ.
Ам авчихаад улсын арслан Г.Дэмүүлтэй уулзаад “Танай энэ нэг шар юм чинь (Манлайжав гуай шар царайтай хүн байсан) яадаг юм би авчихлаа” гэхэд “Чи яах вэ дээ, бяртай хүн дайрчихаад л яваад өгнө биз. Харин нэг бариад зогсчих юм бол намайг цаг хорьчихдог юм шүү...” гэсэн байна.
Тэр үед Г.Дэмүүл арсланг цаг тогтооно гэдэг мөн ч бэрх л дээ. Тиймээс Мөөеө аварга сийрэг ухаантай хүн тул “Эвгүй хүн авчихлаа” гэж боджээ.
Тэгээд Мөөеө аварга гарангуутаа дайртал Б.Манлайжав арслан тосгуулаад хавирчихсан гэдэг. Ер нь Б.Манлайжав дайрсан хүнийг тосгуулж хавирахдаа аранга байж. Хурдтай дайрах тусам бүр амтай дагуулдаг. Ингэж аат аварга нэг жил түрүүлэх наадмаа өнжжээ.
Улсын арслан Г.Дэмүүл нэгэн удаа Мөөеө аваргыг хуурсан нь | ||
Үзсэн: 8279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.