![](/uploads/201402/news/thumb/a455474a5a01737c1b8208c729bbc578_x3.jpg)
Манай улс 31.4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, улсын төсөвт суулгасан. Дэлхийн зах зээл дээр энэ жил нүүрсний үнэ уналттай байгаагаас шалтгаалан, зардлаа бууруулах шаардлага зайлшгүй тулгараад байгаа юм.
Уг зорилтот ажлын хүрээнд салбарын яамны зүгээс БНХАУ-ын “Синопек” групптэй хамтран хүрэн нүүрсийг хийжүүлж, экспортлох талаар ярьж буй аж.
Улмаар говийн нөхцөлд усны асуудал хүнд байдаг учраас хуурай аргаар баяжуулах технологийг компаниудтай хамтран судлах ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр Австралийн нүүрстэй өрсөлдөх хэмжээний нүүрс гаргах боломж бүрдэнэ гэж холбогдох албаныхан тооцоолжээ.
Одоогоор манай улс нүүрснийхээ 30 орчим хувийг угааж, үлдсэнийг нь түүхийгээр гаргаж байгаа.
Түүхий нүүрс 40 орчим ам.долларын үнэтэй байдаг бол угаасан нүүрс 90 ам.долларт хүртэл хэлбэлзэн борлуулагддаг. Эндээс зөрүү нь 50 ам.доллар хүрч байгаа тул эдийн засгийн үр ашгийн зөрүү үүсээд байгаа юм.
Тиймээс манай улс цаашид боловсруулалтын түвшинг нэмэгдүүлснээр 2018 он гэхэд нүүрснээс 4.3 тэрбум, зэсээс 4.2 тэрбум, төмрөөс 1.3 тэрбум, нийт есөн тэрбум ам.долларын экспортын орлого олох боломж байгаа аж.
Манай улс 31.4 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт суулгажээ | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.