![](/uploads/201402/news/thumb/0fd070f354e26c5d33de56f35e30f70a_x3.jpg)
Манай улс уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг сүүлийн жилүүдэд хязгаарлах бодлого барин ажиллаж байгаа. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1302, хайгуулын 1698 байна.
Уг үзүүлэлт нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзлэж байгаа юм.
Нийт нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөл 44.4 хувь байсан.
Харин 2014 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 0.6 хувь, хайгуулынх 8.8 хувийг тус тус эзлэж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэр төрлөөр нь авч үзвэл, алт 35.3 хувь, барилгын материал 21.0 хувь, нүүрс 17.3 хувь, жонш 12.7 хувь, төмөр 4.2, гянтболд 2.1 хувь бусад 8.0 хувийг эзлэж байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 74.1 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай нь 17.8 хувь, хамтарсан хөрөнгө оруулалттай нь 8.1 хувийг эзлэж байгаа аж.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 9.2 хувийг уул уурхайн тусгай зөвшөөрөл эзлэж байна | ||
Үзсэн: 2389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.