![](/uploads/201402/news/thumb/12a22d53b3135ba49a0733dec8a7ad76_x3.jpg)
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар ээлжит хурал Улаанбаатар хотноо ирэх сарын 10-14-ний өдрүүдэд болно.
Хуралд Ази, Номхон далайн 46 орны өндөр төвшний төлөөлөгч, сайд нар оролцох аж. Төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд уг салбарын үзүүлэх нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм.
Мөн хүнсний аюулгүй байдлын асуудлыг илүү өндөр төвшинд шийдвэрлэх зэрэг асуудлаар танилцуулга, илтгэлүүдийг тавихаар болжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан чуулна | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.