Шууд Chart

Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ албатай болно

2014-02-18 14:45:55

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлажээ.
Тус алба байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг бусад гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэж ажиллах юм.  

Тус газрын даргаар Мөрдөн байцаах  газрын дарга, хурандаа  Ц.Батсүх, тус газрын бүрэлдэхүүн болох Эрүүгийн  цагдаагийн газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр,  Мөрдөх газрын даргаар хурандаа х.Доржсүрэн нарыг тус тус томилоод байгаа.
 
Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар хошууч О.Амарсанаа, Байгаль хамгаалах  журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Э.Халиунбаярыг, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар Н.Батзориг нарыг томилжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ албатай болно   
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй