Шууд Chart

“Буянтай буурал-Буян хишгийн даллага” нэртэй уулзалт болов

2014-02-18 14:51:05

УИХ-ын гишүүн Г.Уянга Чингэлтэй дүүргийн 1000 ахмадыг Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордны их танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.     
“Буянтай буурал-Буян хишгийн даллага” нэртэй тус уулзалтад Чингэлтэй дүүргийн  ахмадууд тойргоосоо сонгогдсон гишүүнтэй нэг өдрийг дуу хуур, инээд хөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.   

Энэ үеэр ахмадуудад Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улааны шашны “Раашпэлжайлин” хийдийн лам хуврагууд аливаа бүхнийг ариун сайхан байлгах, жил, сар, өдөр, мэнгэ, зүг, цагийн цээрийг арилгах, хор хөнөөлд үл өртүүлэх, гай барцадыг засах Дашчарвэвийн сан, Найман гэгээн, Дашзэвэг, Гурван гүрэм буюу Цагаан, Ногоон дарь эх, Ширнэн, Цагаан шүхэрт зэрэг номыг айлдаж буян хишгийн даллага авчээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Буянтай буурал-Буян хишгийн даллага” нэртэй уулзалт болов  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй