![](/uploads/201402/news/thumb/0fced4a32b49662bfac810483401579b_x3.jpg)
Энэ сарын 17-нд Европын холбооны хөгжлийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Андрис Пиебалгс Химийн зэвсгийг хориглох байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Сирийн химийн зэвсгийг устгахад зориулж уг байгууллагын итгэмжийн санд 12 сая евро хандивлахаар болсон байна.
Өнгөрсөн 12 дугаар сард, Европын холбооны гадаад харилцаа ба аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч бөгөөд Европын холбооны зөвлөлийн дэд дарга Аштон Химийн зэвсгийг хориглох байгууллагад 12 сая еврогийн тусламж олгоно гэж зарласан юм. Энэхүү амлалт нь ийнхүү хоёр сарын дараа бодит биелэлээ олж байгаа аж.
Пиебалгс хэлэхдээ “Цар хүрээ, цаг хугацаа аль аль талаас нь авч үзсэн ч энэ удаа Сирийн химийн зэвсгийг устгах ажил нь түүхэнд байгаагүй ач холбогдолтой байна. Химийн зэвсгийг хориглох байгууллага болон НҮБ-тай нягт хамтран ажиллаж, Сирийн химийн зэвсгийг устгах ажлыг амжилттай биелүүлэн, Сирийн энх тайвныг сэргээхийг Европын холбоо хүсч байна” гэжээ.
Сирийн химийн зэвсгийг устгах ажилд тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.