Пакистаны баруун хойд бүсийн Мохманд онцгой бүсэд барьцаалагдаад байсан хилийн аюулгүйн албаны 23 ажилтны амийг хороосон гэж Пакистаны Талибан бүлэглэл энэ сарын 16-ны орой мэдэгджээ. Ингэхдээ Талибаны Мохманд онцгой бүс дэх бүлэглэлийн тэргүүн Умар Халид видео болон захидлаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ, “Барьцаанд байсан хилийн аюулгүй албаны 23 хүнийг хороосон. Манай бүлэглэлийн гишүүнийг шоронд хороосны улмаас бид дээрх хүмүүсийг хороож өш хонзонгоо тайлсан. Мөн Засгийн газраас манай гишүүдийг хорлох ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна” гэжээ.
Талибаны бүлэглэл 23 хүн хороосон гэдгээ мэдэгдэв | ||
Үзсэн: 3494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.