Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-05-27 12:24:41

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 28, зургаадугаар сарын 1-нд зарим газраар, 29, 30-нд нутгийн өмнөд, 31, 2-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1, 2-нд зарим газраар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 28, зургаадугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 29, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 29-нд нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 29, 1-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30, 2-нд сэрүүсч шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 30-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 28, 29, 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30-нд сэрүүсч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 5354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 13:43
Зун эхлээгүй бхд л зун дуусчлөө ккк

Бидэнтэй нэгдээрэй