Засгийн газрын "11 11" төвд "Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийхдээ 2000 төгрөг хураасан" гэсэн мэдээллийг иргэд өгчээ.
Энэхүү мэдээллийг үндэслэн ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагчид мэдэгдэж, Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нарыг шалгуулсан байна.
Үзлэг хийхдээ хүүхэд бүрээс 2000 төгрөг буюу нийт 430 мянган төгрөг хурааж, хууль зөрчсөн болох нь тогтоогджээ.
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагч хүүхэд бүрээс хураасан 2000 төгрөгийг нь буцаан олгох шийдвэр гаргаж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна.
Хүүхдүүдээс мөнгө хураасан орон нутгийн эмчийг шийтгэжээ | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.