Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

2019-05-28 07:21:57

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29-нд тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй