Шууд Chart

Вьетнамаас нутагтаа гүйж ирсэн Монгол азарга

2019-05-28 11:20:38

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаанхуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ.

Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон Монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам руу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ.

Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вогонд дунджаар 40-50 орчим адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч долоо хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явжээ.

Харин нөгөө вагонд нэг сайхан хар азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёрыг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг. 

Тэр хоёр адуу вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан дошгирч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өгч явсан аж.

Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ.

Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хар азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар азаргыг барьж чадалгүй алдчихсан гэдэг. 

Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь Монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.

Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол гурван жилийн өмнө Вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж.

Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ.

Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар ганцхүү гайхамшигт Монгол адуунд л байдаг байна.

Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууланд дархлан тавьсан билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Вьетнамаас нутагтаа гүйж ирсэн Монгол азарга  
Үзсэн: 15080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-13 11:46
gaihaltai.yaj nutgaa bgaa zugee meddeg bna aa.erdemshinjilgeenii ajil bas show hiimeer yum bna.Gaigui sain neg moriig biitnamd avaachaad kamertai mashinaar dagah nevtruuleg hiivel sonirholtoi yum bna.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 21:04
Эвий миньдээ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 12:55
60 aad ond avsan zurag gehed bas goyo avsan bnaa
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 00:05
Ymar sn hvleg we mal gdg chin hvmvvs bidnees uhaantai ymda vvniig unshij suuhda zver suusangve heden nulims tusgala ymar baharhamaar ym be
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 14:26
Нулимас унагаасан түүх байна...
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 13:25
Гайхалтай сайхан хүлэг юм даа. Хүний нутгаас эх орондоо их бартаа замыг туулан иржил байдаг.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 12:29
Шал худлаа үлгэр. Замд байгаа тэр олон гол мөрнийг гаталж ирэх боломжгүй. Туурай нь улдаад хол явж хүчрэхгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 13:22
Морь биш азарга шдэ.Азарганд тэр зэргийн тэнхээ байнаа.Гол мѳрѳн гатлаж чаддаггүй адуу г мэдэх ч үгүй юм бна.Азарга морьноос маш их ялгаатай шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 11:14
Болсон явдал гэдэг нь үнэн, гэхдээ үүнийг бичигч нь судалгаа муутай, маш бүдүүлэг бичсэн байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 15:37
Яг тэгж санагдлаа.
иргэн [127.0.0.xxx] 2019-05-29 10:19
Та муусайн Жулдрайнууд юугаа мэдэхэв дээ юм болгоныг үгүйсгэж Устгах Хоббитой ямарч Эх оронч Үзэлгүй Морь адгууснаас дор болчихсон Та нарт болж бүтэж байгаа юм байдаг юмуу Хүн амьтан муу хэлсэн Сайн юмыг үгүйсгэж муу муухай бүхнийг Өөгшүүлсэн л Нийгэмд амьдарч байна дөө
ӨМХИЙ АЦУУДАА [127.0.0.xxx] 2019-05-29 09:52
ЭНЭ ДООР СЭГГЭГДЭЛ БИЧСЭН ГАЙХААД БАЙГАА НӨХДҮҮДЭД ХЭЛЭХЭД ТА НАР ЭНЭ АДГУУСНААС ДОЛООН ДООР СЭТГЭХҮЙТЭЙ ЭРГҮҮ ӨМХИЙ АДГИЙН ХҮНИЙ АДГУУД ГЭДЭГ ЧИНЬ ХАРАГДАЖ БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 09:35
Элий балай юм уу, азарганы зүс нь нэг хар болоод нэг хээр болоод угаасаа худал зүйл бичсэн нь тодорхой.Цойлж гарсан 2 адууны нэгийг нь барина гэдэг ч үндэслэл багатай.Тэгээд ч Монгол хүн фронтод л сайн морио өгч байсан болохоос монгол нутагт нэг ч адуугүй болсон үед л азаргаа өгч магадгүй.Энэ бол домог төдий итгэхэд бэрх зүйл.
ГӨЛӨГ [127.0.0.xxx] 2019-05-29 09:53
ГӨЛӨГ МИНЬ ӨМХИЙ АМАА ХАМХИАД ДАЛД ОР
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 09:29
хээр азарга хүрэн халзан морь гэсэн мѳртѳѳ хар азарга баригдаагүй гэх юм алдаатай нийтлэл байна
Mald zoriulaw [127.0.0.xxx] 2019-05-29 10:42
holbootoi baisan gsimu erguu mal min
зочин [127.0.0.xxx] 2019-05-29 09:16
эх орон төрсөн нутаг газар ус мини ямар их үнэ цэнэтэй байдгийг монгол мал мэддэг. харин одоогийн зарим улс төрчид эх орноо худалдаад энэ азраганаас долоон дор байх юм . наад азраганыхаа хөшөөг хаа сайгүй босгоорой. эх оронч хүмүүжил олгоход нэмэр болно
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 08:54
zugeer l domog
зочин [127.0.0.xxx] 2019-05-29 01:52
ийм зүйл ярьж байгаа хүмүүстхөх,шар мөрнийг үзүүлэх хэрэгтй
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 07:18
түмэн амьтны баас шээсээр дүүрсэн хөх шар мөрнөөсөө өөрийг мэдэхгүй, түүнийгээ л дээдэлдэг, тариа ногоо гэхээс морь мал мэдэхгүй, чийгтэй үмхий амбаарт мантуу ногоо идэж өссөн чам шиг хөгийн шаарнууд юугаа мэдэх билээ, яаж ийм зүйл ойлгох билээ. Дуугүй л наад шар шүдэлсэн үмхий амаа татаа хө
Мико [127.0.0.xxx] 2019-05-29 00:31
Ном уншцгаа боривны баас нь арилаагүй нусан таглаануудаа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 00:26
ҮЛГЭРТ ИТЭГДЭГ ХҮН ҮРГЭЛЖ ХҮҮХДЭЭРЭЭ БАЙДАГ , ХҮҮХДЭД ҮЛГЭР ЗОХИОЖ ӨГӨХ ХҮН МУНДАХГҮЙ ОЛОН БАЙДАГ .
зочин [127.0.0.xxx] 2019-05-28 23:28
энэ бол үнэхээр болсон үнэн явдал гэж ярьдаг юм гэхдээ үүнийг одооны ухаан муутай мэдлэггүй тэнэг хүмүүс ойлгож үнэмшиж чадахгүй л дээ жаахан юм уншиж ахмад хүмүүсээс үг сонсож байхад зүгээр дээ
Ууганаа [127.0.0.xxx] 2019-05-28 23:08
Монгол омогшил юмаа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 23:05
хаха. үндэсний тв сайт сайхан шаалаа даа. морь талаар ирсэн шиг ирэх ямар ч боломжгүй. гол ус. улсын хил г.м. хуучны хүмүүс маш их үлээдэг бсн.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 21:50
Нөгөө үлээнэ гэгч нь л энэ байх даа хэ хэ
zochin [127.0.0.xxx] 2019-05-28 19:44
gonchigdorg hulgaich iim bolgoson um
хаха [127.0.0.xxx] 2019-05-28 19:14
1960-аад онд манайд өнгөт зургийн аппарат байхгүй байсаан, энэ чинь их шинэ сэргэг зураг байна
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 18:48
Одоогийн сүлд цаанаа л нэг янз муутай,тайлбарлан хэлэхэд хэцүү л сүлд байдаг юм. Хүмүүсийн санал авч Үндсэн хуулинд өөрчлөлт хийх явцад энэ сүлдийг өөрчлөх хэрэгтэй.
'' [127.0.0.xxx] 2019-05-28 17:25
HUDLAA GENEN HONGOR MANGAR PATSAAN BOLTSGOOJ TENEGTEHEE BOLITSGOO SHAL ZOHIHGUI BAINA,HEDEN MYANGAAR NI HUJAAD AVAACHID YARGALUULJ ZARCHAAD NEEH IH GAIHSAN TENEGTSEN TSARAI GARGAJ JUJILETSGEE
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 13:30
Төрийн сүлдэнд Монгол хүн морь 2-ыг салгаж хаясан нь их муу ёртой юм болсон.Хуучин сүлдээ эргэж хэрэглэмээр байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 13:22
Ямар гэгээлэг сэтгэл гэгэлзүүлсэн мэдээ вэ. Яагаад ганцхан монгол адуу ингэдэг юм болоо? Энэ зан чанар нь орчин үед хүмүүсийн сэтгэлгүй ахуйгаас болж өөрчлөгдөх болов уу.
Огтлогч [127.0.0.xxx] 2019-05-28 12:47
"Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууланд дархлан тавьсан билээ". за би лав хайж үзэхэд энэ мэдээллийг олж чадаагүй юм даа. Дахиад нягтлах байсан юм даа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 12:15
Зарим нэг этгээдийг засаг төрд олон жилээр дархлаж,ажил алба хохироож байсанаас ийм ухаантай адгуусаа азаргаа дархладаг нь түмэн зөвдөө

Бидэнтэй нэгдээрэй