![](/uploads/201402/news/thumb/6b8b0fb959dadddee607af837bc2787b_x3.jpg)
Өндөгний цагаантай маск. Нүүр болон хүзүүндээ өндөгний цагаан түрхээд цагийн дараа бүлээн усаар угаана. Ийм маск нь нүүрийг цайруулдаг.
Бас нэг арга гэвэл хутгасан өндөгний цагаан дээр маш бага, хумсны үзүүрээр борын хүчил ба нэг цайны халбага цөцгий хийгээд хутгана. Нүүрэндээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар арилгана. Гурил, зөгийн бал, уксусны маск. Хоёр цайны халбага гурил, нэг цайны халбага уксус, нэг цайны халбага зөгийн балыг холино. Нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэнэ. 15-20 минутын дараа эхлээд хуурай хөвөнгөөр арчина. Харин үлдэгдлийг нь бүлээн усаар арилгана.
Гэрийн лосьон. Нэг хоолны халбага уксус, нэг хоолны халбага нимбэгний хүчил, хоёр цайны халбага буцалсан усыг холино. Өдөр болгон үүгээр нүүрээ арчих хэрэгтэй. Хэрэв арьс тань хуурай бол дээр нь ургамлын тос нэмэх хэрэгтэй.
Нүүрээ нимбэг, тараг, өргөст хэмхээр нүүрээ угаасныхаа дараа арчих нь сайн. Дараа нь лосьоноор нүүрээ арчаад жаахан пудрдээрэй.
Бүх төрлийн арьсанд тохирсон төмсний маск. Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь хоёр хоолны халбага сүү, нэг ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск. 100 г шингэн зөгийн балыг нэг ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалж болно. Тос ихтэй тосон дээр 10 г нимбэгний шүүс 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн боллоо. Энэ крем нь сэвх болон наранд түлэгдсэн үед маш сайн.
Цайруулагч маск. Нэг ширхэг нимбэгний шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10 г сахар ба 100 мл буцалсан ус аваад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 30-40 минутын дараа арилгаад нүүрээ угаана. Нүүрээ норгоод нүүр болон хүзүүндээ тос түрхэнэ.
Цайруулагч маскийг орой тавих нь тохиромжтой. Учир нь дараа нь нарны шууд илчнээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Нартай байхад гадагшаа гарах хэрэг гарвал нүүрээ нарны хамгаалалттай тосоор тослоорой.
Үнэртэй ус. 50 г гүзээлзгэнэ, эсвэл нимбэгний шүүс, 25 мл ус, 5 г глицериныг холиод үнэртэй ус бэлэн болно. Нүүрээ нэг арчихдаа хоёр удаа арчаарай.
Нүүр, хүзүү болон гарын арьсанд тохиромжтой гоо сайхны сүү. 100 мл сүү, хагас нимбэгний шүүс, 15 г архи ба 10 г сахар авна. Эхлээд сүү, архи болон нимбэгний шүүсний холимогоо буцалгана. Хөөсийг нь аваад сахараа нэмнэ. Холисоны дараа гоо сайхны сүү бэлэн болно. Гадагшаа гарахаасаа өмнө нүүрээ арчиж байгаарай.
Гэрийн лосьон. 20 г уксус, 15 г нимбэгний шүүс ба 10 г усыг холиод лосьон бэлэн болно. Өдөр болгон унтахаасаа нэг цагийн өмнө нүүрээ арчиж байгаарай.
Нүүрэндээ маск тавих аргаас | ||
Үзсэн: 14512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.