Шууд Chart

Тарвас кали, магнигаар маш баялаг

2019-05-29 11:29:30

Тарвас бидний төсөөлж байснаас ч илүү ид шидтэй жимс юм. Тарвас нь хүний биеийн цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэгтэй магнийн баялаг эх үүсвэр. Түүнчлэн бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, шөрмөс татах, булчин зангирахыг намдааж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг байна. Хүн биеийнхээ нэг өдрийн магнийн хэрэгцээг хангахын тулд өдөр бүр 150 гр тарвас идэх хэрэгтэй гэнэ. 

1. 100 гр тарвасанд 30-аас ч бага илчлэг агуулагддаг. Тиймээс зуны турш хоолны дэглэмдээ заавал оруулах амттан юм. Дэглэм барьж буй хүмүүсийн хорхойг дарж чадахаар хангалттай чихэрлэг. Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарна. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй сайхан, амттай аргаар шингэнээ нөхнө. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэхэд тохиромжтой.

2. Тарвас антиоксидантаар үнэхээр баялаг. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг байна. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.

3. Тарвас жимс нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Зүрхний шигдээс, хорт хавдраас сэргийлэх хамгийн натурал арга бол тарвас идэх гэнэ.

4. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болно гэж зөвлөдөг. 

5. Тарвас жимс кали, магнигаар маш баялаг. Биед маш хэрэгцээтэй кали болон зүрх жигд ажиллуулж, даралт тогтвортой байлгадаг магнигаар баялаг гэсэн үг.

6. Цусны даралтыг бууруулна. Зуны хэт халуун үед, ялангуяа настай хүмүүс тарвасыг тогтмол идэж хэвших нь зүйтэй. 

7. Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцаа тогтвортой байснаар биеийн хүчил, шүлтийн тэнцвэр тогтвортой байх ба хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Хүчил, шүлтийн тэнцвэрийг цусны рН узүүлэлтээр тодорхойлдог. Харин тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг ажээ.

8. Тарвасанд агуулагдах фолийн хүчил, витамин С нь судас хатуурлын эсрэг нөлөөтэй. 


Тарвас кали, магнигаар маш баялаг  
Үзсэн: 2268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй