
Дорнод аймгийн үндэсний сурын аварга шалгаруулах тэмцээн Чойбалсан хотын сурын талбайд амжилттай болж өндөрлөлөө.
Үүнд:
Эмэгтэй харваачдаас:
- Тэргүүн байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Э.Оюунжаргал,
- Дэд байранд - Монгол Улсын Гарамгай харваач Ч.Гандаваа,
- Гутгаар байранд - Сумын мэргэн Д.Дуламханд,
- Дөтгөөр байранд - Сумын мэргэн Б.Ууганчимэг,
- Тавдугаар байранд - Спортын мастер, аймгийн Гоц харваач Б.Ганчимэг.
Эрэгтэй харваачдаас:
- Тэргүүн байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Д.Бамбалдорж,
- Дэд байранд - Спортын мастер Б.Мөнхбамбар,
- Гутгаар байранд - Залуу харваач Д.Ариунболд,
- Дөтгөөр байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхбат,
- Тавдугаар байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж нар тус тус шалгарлаа.
Багийн харваанд Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Хэрлэн, Цагаан-Овоо сумд, Сүхбаатар аймгийн зэрэг нийт 7 багийн 98 харваачид цэц мэргэнээ сорьсноос:
- Тэргүүн байранд Цагаан-Овоо сумын баг харваачид,
- Дэд байранд Дашбалбар сумын баг харваачид,
- Гутгаар байранд Баяндун сумын баг харваачид,
- Дөтгөөр байранд Сүхбаатар аймгийн баг харваачид тус тус шалгарлаа гэж Дорнод аймгийн Сурын холбоо мэдээллээ.
Дорнодчууд үндэсний сурын аваргаа тодрууллаа | ||
Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.