Шууд Chart

“Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг “Гудамж төсөл”-тэй уялдуулна

2014-02-19 12:31:35

2013 онд Монголын Залуучуудын Холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Дугуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. Тэгвэл дээрх байгууллагын төлөөллүүд болон төслийн багийнхан өчигдөр “Гудамж төсөл”-ийн хамт олонтой уулзаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр уг хоёр төслийн уялдаа холбооны талаар хэлэлцсэн бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Эхний ээлжинд Богд уулын арын замыг давхар дугуйн замтай болгох цаашлаад нийслэлд шинээр унадаг дугуйн зам барьж байгуулах ажлыг “Гудамж төсөл”-тэй уялдуулан ажиллахаар болжээ.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг “Гудамж төсөл”-тэй уялдуулна   
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй