![](/uploads/201402/news/thumb/25b075b91f317cab1399b64290600a18_x3.jpg)
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” нэртэй тав дахь цомог худалдаанд гарлаа.
Энэ цомог нь арав гаруй дуутай бөгөөд эхчүүдийг магтан дуулснаараа онцлог юм.
Шинэ цомгийн тоглолт ирэх сарын 5, 6-нд 19:00 цагт Монголын үндэсний циркт болно.
Мөн “Харанга" хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа тул эхний арга хэмжээ болгож “Монгол ээж” тоглолтоо хийх аж.
Тасалбарын үнэ нь 40.000 төгрөг юм байна. Тасалбарыг www.easyticket.mn сайтаар худалдаалж, "11-19" утсаар үнэгүй хүргэх юм.
Тасалбарын үнэ нь 40.000 төгрөг юм байна. Тасалбарыг www.easyticket.mn сайтаар худалдаалж, "11-19" утсаар үнэгүй хүргэх юм.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Music &love”, “jojotoys” ажиллаж байгаа бол тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУСТА Х.Оюунбилэг, “Харанга” хамтлаг оролцоно.
“Монгол ээж” тоглолт ирэх сард болно | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.