Цагдаагийн байгууллагаас “Засаглал залуу сэтгүүлчдийн оролцоо-2019” чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сэтгүүлчдийг хуулиар мэргэшүүлэх хөтөлбөр”-ийн дагуу 20 орчим сэтгүүлчдэд цагдаагийн байгууллагын чиг үүрэг, зарим нэгжийн үйл ажиллагааг танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх тэнхимийн үйл ажиллагаа, цагдаагийн байгууллагын танилцуулга видео, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, тоон мэдээлэл хүргэсэн юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа, дуудлага мэдээлэл хэрхэн хүлээн авдаг талаар нөхцөл байдал, Гэрч, хохирогчийг хамгаалах газрын онцлог, тусгай хэрэгслийн талаар танилцуулж мэдээлэл хүргэлээ.
Сэтгүүлчдэд цагдаагийн байгууллагын зарим нэгжийг танилцууллаа | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.