![](/uploads/201402/news/thumb/67a77d61134728ba37a08fbaedf4945d_x3.jpg)
Хятадад нас барагсдыг чандарлаж, чандрыг нь голд цацдаг байна. Сүүлийн үед хөрөнгөтэй хүмүүс газар авч оршуулга хийхийг чухалчлах болжээ.
Оршуулгын ажиллагаанд олон зүйл хэрэгцээтэй байдаг бөгөөд энэ нь ашигтай бизнес болон хөгжжээ.
Оршуулга хийлгэж байгаа хүмүүс нь цэргийн ахмад зүтгэлтнүүд, олны танил хүмүүс, жүжигчид, дуучид, улстөрчид зэрэг хөрөнгөтэй хүмүүс байгаа гэнэ. Тэд эргэн дурсагдахыг хүсч чандарлуулахгүй байхыг хичээх болжээ.
Тэдний оршуулгын чулуу, авснаас эхлээд бүх зүйл нь нэлээд өндөр үнэтэй. Хамгийн үнэтэй нь газар болдог гэнэ.
Одоогоор Хятадын хамгийн алдартай оршуулгын газар нь зургаан том хотод салбар компанитай аж.
Түүнчлэн энэ төрлийн бизнес цэцэглэх нэг шалтгаан нь тус улсын хүн амын хөгшрөлтэй холбоотой юм байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 180 гаруй сая хүн ахмад буюу 60-аас дээш насныхан ажээ.
Хятадад оршуулгын "бизнес" цэцэглэж эхэлжээ | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.