“Монгол цэргийн нэгдсэн холбоо” Төрийн бус байгууллагаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад, дунд залуу үеийн төлөөллийг гэр бүлийн хамт оролцуулж, эхчүүд эмэгтэйчүүдийн ажил, амьдралын ололт, амжилт, эх орныхоо төлөө гүйцэтгэсэн гавъяаг олон нийтэд таниулан сурталчлах, цэрэг, цагдаагийн гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Төлөө Зүтгэе” үндэсний хэмжээний үйл ажиллагааг 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөний их танхимд зохион байгуулав.
Энэ үйл ажиллагааны үеэр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудаас 9 эмэгтэйг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, алдаршуулллаа. Дотоодын цэргийн штабын Хүний нөөцийн ахлах офицер, ахмад Ц.Соронзонтунгалаг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Сургалтын туслах биеийн тамирын офицер, ахлах ахлагч Д.Баяр-Оюун нарын гэр бүл “Шилдгийн шилдэг гэр бүл”-ээр шалгарлаа.
"Монгол Улсын төлөө зүтгэе" үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулав | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.